Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБРАЗИЛ, МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ГИШҮҮДИЙН АНХДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

БРАЗИЛ, МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ГИШҮҮДИЙН АНХДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

img_2742

Бразилийн Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бразил, Монголын бүлгийн анхдугаар хурлыг 11 дүгээр сарын 23-ны өдөр Элчин сайдын яаманд зохион байгууллаа. Хурлын эхэнд Элчин сайд Ч.Сосормаа төлөөлөгчдөд Монгол Улсын өнөөгийн байдал, өнгөрсөн хугацаанд ЭСЯ-аас хэрэгжүүлсэн тоймтой ажлууд болон ирэх 2017 онд тохиох Монгол, Бразилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулах ажлуудаасаа танилцуулав. Анхдугаар хуралд хүрэлцэн ирсэн Төлөөлөгчдийн танхим дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Перейра, Порте Алегре хотын амбан захирагч асан Ж.Фогаса, төлөөлөгч К.Яаред нар бүлгийн даргаар Төлөөлөгчдийн танхимын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн Байнгын хорооны дарга Луиз Лауро Фильог санал нэгтэйгээр сонголоо. Бүлгийн гишүүд ирэх зургадугаар сард Монгол Улсад айлчлал хийх хүсэлтээ илэрхийллээ.

Хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг үндэсний хоолоор дайлж, монгол соёл, ёс заншил, уламжлалаа танилцууллаа.