Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохБАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМАНД АЖИЛЛАВ

БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМАНД АЖИЛЛАВ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны  дарга Ж.Энхбаяр, тус Байнгын хорооны гишүүн Н.Энхболд, Д.Цогтбаатар, Т.Аюурсайхан, Н.Оюундарь, Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа, Б.Энх-Амгалан нар энэ сарын 23-нд Гадаад харилцааны яаманд ажиллав.

mpa_1412

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Засгийн газар байгуулагдсанаас хойших хугацаанд тус яамнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шийдвэрлэсэн болон шийдвэрлэхээр ажиллаж байгаа асуудлуудын талаар мэдээллээ. Тухайлбал Монгол Улсын гадаад харилцаа, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд, тулгамдаж буй асуудлууд, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтууд, хөрш орнууд болон бусад улсуудтай харилцах харилцааг идэвхижүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх явц болон яамны үйл ажиллагааны талаар танилцуулав.

mpa_1413

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр тус Байнгын хорооноос гаргасан “Чиглэл өгөх тухай” 08 дугаар тогтоолыг энэ үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд гардуулан өгч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож Гадаад харилцааны яамны үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.