Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БАШКОРТОСТАН УЛСАД ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ФОРУМ БОЛОВ

ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БАШКОРТОСТАН УЛСАД ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ФОРУМ БОЛОВ

forum

ОХУ-ын Башкортостан улсын нийслэл Уфа хотноо ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн санаачилгаар “Эмэгтэйчүүдийн яриа хэлэлцээ “Хил хязгааргүй буяны үйлс”  сэдэвт Олон улсын форум 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд  зохион байгуулагдлаа.

Форумд ОХУ-ын 55 субъектээс 500 төлөөлөгч оролцсоноос гадна АНУ, Их Британи, ХБНГУ, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, БНХАУ, Азербайжан, Кыргызстан, Узбекистан зэрэг 15 орны эмэгтэйчүүдийн болон буяны байгууллагууд оролцов. Энэхүү форумд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хүндэт зочноор уригдан оролцож, тус улсад ажлын айлчлал хийв.

Энэхүү Форумын нэгдсэн хуралдааны үеэр 11 хүн үг хэлсэн бөгөөд  Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хэлсэн үгэндээ монголын эмэгтэйчүүдийн гүйцэтгэж буй үүргийн талаар онцлон хэлэхдээ нийгмийн хариуцлагыг үүрэх ачаанд тэдгээрийн оролцоо ихээхэн байгааг дурьдсан болно.

Элчин сайд Б.Дэлгэрмаа “Хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, амжилтын технологи” сэдэвт салбар хуралдаанд оролцсоноос гадна, Башкортостан улсын үндэсний телевизэд ярилцлага өгөв.