Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга Хатан хааны Азийн нийгэмлэгийн (Royal Society for Asian Affairs) урилгаар Лондонгийн Их Сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургууль дээр 11 дүгээр сарын 16-ний өдөр Лондон хотын сургуулиудын ахлах ангийн сурагчдад Монгол Улсын тухай илтгэл тавив.
Элчин сайд Н.Тулга Монгол Улсын түүх, соёл, угсаатан зүй, ёс заншил, монголын байгаль, нэн ховордсон амьтад, орчин үеийн хөгжил, улс төр, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж сурагчдын сонирхсон асуултанд хариулав.
Арга хэмжээнд Хатан хааны Азийн нийгэмлэгийн одоогийн болон өмнөх удирдлагууд, ажил амьдарлаа Азитай холбосон ахмад дипломатчид болон 260-аад ахлах ангийн сурагч оролцов.
Элчин сайд Н.Тулгын тавьсан илтгэл монголын тухай сурагчдын мэдлэгийг тэлсэн, монголыг сурталчилсан ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.