Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохБҮГД НАЙРАМДАХ ГРЕК УЛС, БҮГД НАЙРАМДАХ МАЛЬТА УЛС, БОСНИ ХЕРЦЕГОВИНА УЛС, БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСЫН ЭЛЧИН САЙД НАР ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧИГ БАРИВ

БҮГД НАЙРАМДАХ ГРЕК УЛС, БҮГД НАЙРАМДАХ МАЛЬТА УЛС, БОСНИ ХЕРЦЕГОВИНА УЛС, БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСЫН ЭЛЧИН САЙД НАР ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧИГ БАРИВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Грек Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Леонидас Роканас, Бүгд Найрамдах Мальта Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Акулина, Босни Херцеговина Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Антон Рилл, Бүгд Найрамдах Эстони Улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мартен Кокк нар тус тус Итгэмжлэх жуух бичгээ барив.

ИЖБ хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

cc4o7208

mpa_7387

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Грек Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Леонидас Роканастай уулзах үеэрээ ажлын амжилт хүсч, Монголд томилогдон ирсэнд нь баяр хүргэлээ. Мөн АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад Грекийн Гадаад хэргийн сайд Никос Коциас оролцсоныг дурдав.

Монгол, Грекийн хооронд 1967 оны 3 дугаар сарын 3-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2017 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох гэж байгааг мөн тэмдэглэлээ.

Монгол Улс Грекээс хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, тухайлбал, хувцас, нэхмэл эдлэл, хөвөн зэргийг импортлодог бөгөөд олон улсын тавцанд ч н
айрсаг сайн харилцаатай байдаг. Уг харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд чармайлт гарган ажиллана гэдгээ Элчин сайд Леонидас Роканас хэлж байлаа.

cc4o7226

mpa_7415

Бүгд Найрамдах Мальта Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Акулинатай хийсэн уулзалтын үеэр тус улсын Ерөнхий сайд Жосеф Мускат 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан  АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсоныг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Мөн хоёр орон боловсрол, улс төрийн хүрээнд сайн харилцаатай явж ирснийг дурдав.

cc4o7246

Босни Херцеговина Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Антон Риллтэй уулзах үеэр хоёр орны харилцаа олон улсын түвшинд найрсаг сайнаар хөгжиж ирснийг тэмдэглэж, цаашид энэ харилцааг улам өргөжүүлэхэд Элчин сайд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийллээ.

cc4o7262

Бүгд Найрамдах Эстони Улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мартен Коккийг хүлээн авч уулзахдаа Улаанбаатар хотод болсон АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад Эстонийн Ерөнхий сайд Таави Ройвас оролцсоныг тэмдэглэж, олон жилийн хугацаанд тогтвортой хөгжиж ирсэн хоёр талын харилцааг цаашид өргөтгөн хөгжүүлэхэд Элчин сайд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Эстони Улсын цахим засаглалын туршлагаас Монгол Улсад суралцах зүйл их байгааг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарт ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.