Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ШЭНЬХУА ГРУППЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОМПАНИЙН ТУЗ-ЫН ДАРГА ЛУ БИНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ШЭНЬХУА ГРУППЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОМПАНИЙН ТУЗ-ЫН ДАРГА ЛУ БИНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

mpa_0033

 ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-ын Шэньхуа группын Хөрөнгө оруулалтын компанийн ТУЗ-ын дарга Лу Бин тэргүүтэй төлөөлөгчдийг 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглээд улс орны хөгжил, ард түмний амьдралд чухал нөлөөтэй уул уурхай, дэд бүтэц, бүтээн байгуулалтын асуудалд чухал ач холбогдол өгч байгаа талаар танилцуулав.

Лу Бин хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс бол чухал хөршүүд тул Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томооохон төслүүдэд Шэньхуа груп харилцан ашигтай байх зарчмын дагуу хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.