МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 95 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР ХАРИЛЦАН ИЛГЭЭЛТ СОЛИЛЦОВ
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар харилцан илгээлт солилцлоо.
ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ АНЭУ-ЫН ЭЛЧИН САЙД АБДУЛЛА АЛЬ-ТИНИЖИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Абдулла Аль-Тинижиг хүлээн авч уулзаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИСС ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан Москва хотноо боллоо. Хуралдаанд монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй ГХЯ, ХХААХҮЯ, ГЕГ, МЭҮГ, МҮХАҮТ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөл оролцов.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМАНД УУЛЗАЛТ ХИЙВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ОХУ-ын ГХЯ-ны Азийн I газрын дарга А.Б.Куликтай уулзаж, хоёр талын харилцааны цаг үеийн асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын харилцаа бүхэлдээ, ялангуяа улс төрийн харилцаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглэн, цаашид харилцааны агуулгыг баяжуулж, юуны өмнө худалдаа, эдийн засгийн чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны шинэ хэлбэр, механизмыг хайх шаардлагатай байгаа талаар санал нэгдэв.