Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“ЯЛАЛТАД ТЭМҮҮЛСЭН МОРЬД” ХӨШӨӨНИЙ ШАВЫГ ТАВИВ

“ЯЛАЛТАД ТЭМҮҮЛСЭН МОРЬД” ХӨШӨӨНИЙ ШАВЫГ ТАВИВ

Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Монголын ард түмний бэлгийн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний шав тавих ёслолын арга хэмжээ Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд 11 дүгээр сарын 3-ны өдөр боллоо.

%d0%bc%d0%be%d1%80%d1%8c%d0%b4-%d1%85%d3%a9%d1%88%d3%a9%d3%a9

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд Москва дахь Элчин сайдын яамнаас Москва хотын Засгийн газартай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал А.Б.Кулик, Москва хотын Соёлын өвийн газрын нэгдүгээр орлогч захирал С.М.Мирзоян болон Москва хотын Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөлөл, ЭСЯ-ны ажилтнууд, Москва хотод ажиллаж, сурч буй Монголын иргэд, оюутан, залуус оролцлоо.

%d0%bc%d0%be%d1%80%d1%8c%d0%b4-%d1%85%d3%a9%d1%88%d3%a9%d3%a9-3

Элчин сайд Б.Дэлгэрмаа Москва хотын Думын дэргэдэх Хөшөө, дурсгалын байгууламжийн комисс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Монголын ард түмний бэлгийн хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар шийдвэрлэснийг мэдээлж, үүнд бүх талаар дэмжлэг үзүүлсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев, Гадаад хэргийн яам болон Москва хотын Засгийн газарт талархал илэрхийллээ.

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг 2017 онд эцэслэн байрлуулахаар төлөвлөж байна.