Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Л.ДҮГЭРЖАВТ БОЛГАР УЛСЫН ДЭЭД ОДОН “МАДАРСКИ КОННИК” НЭГДҮГЭЭР ЗЭРГИЙН ОДОН ГАРДУУЛЛАА

ЭЛЧИН САЙД Л.ДҮГЭРЖАВТ БОЛГАР УЛСЫН ДЭЭД ОДОН “МАДАРСКИ КОННИК” НЭГДҮГЭЭР ЗЭРГИЙН ОДОН ГАРДУУЛЛАА

Монгол Улсаас Болгар Улсад суугаа Элчин сайд Л.Дүгэржавт Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнилиев  11 дүгээр сарын 02-ны өдрийн 14.00 цагт  Ерөнхийлөгчийн ордонд Болгар Улсын дээд одон “Мадарски конник” нэгдүгээр зэргийн одон гардууллаа.

Ёслолын арга хэмжээний эхэнд  Болгарын Ерөнхийлөгчийн 2016 оны 342 тоот  Зарлигийг уншиж сонордуулав. Элчин сайд Л.Дүгэржавыг “Болгар, Монголын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсны “ төлөө  шагнаж байгааг мэдэгдэн одонг хүндэтгэлтэйгээр гардуулав.

img_7510

Одон гардуулсны дараа Ерөнхийлөгч Росен Плевнилиев баяр хүргэж хэлсэн үгэндээ: “Болгар Улс  Монгол Улстай  найрамдалт харилцааны 65 жилийн түүхтэй. Элчин сайд Л.Дүгэржавыг ажиллах хугацаанд Засгийн Газар хоорондын хамтын ажиллагааны олон чухал шийдвэрүүд гарч, Засгийн Газар хоорондын комиссын зургадугаар хуралдаан хуралдаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чухал үр дүнгээ өглөө. Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжин, цаашид үргэлжлэх болсон нь  монгол оюутнууд Болгар улсад суралцах төдийгүй  соёл, шинжлэх ухааны салбарт олон байгууллагууд хамтран ажиллах  өргөн боломж нээгдлээ. Л.Дүгэржав Болгар Улсаас Антарктидад явуулж байгаа судалгааны ажилд амжилттай ажиллаж байгаа хүмүүсийн нэг. Антарктид дахь Болгар Улсын баазын дэргэд Монгол Улсын бааз бий болж байгаа нь түүний гаргасан амжилтуудын нэг юм. Танд эрүүл энх, цаашдын шинжлэх ухааны болон бусад салбарт ажиллах ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.