Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Тяньжин хотын “Варнер гольфын клуб”-тэй хамтран “Хубилай хаан-4” гольфийн нөхөрсөг тэмцээнийг 10 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулав.
Дөрөв дэх жилдээ болж буй уг тэмцээнд Монголын гольфийн холбооны тамирчид, Гүрж, Польш, Латви Улсын Элчин сайд нар болон Хятад, Солонгос, Канад, Америк, Сингапур, Малайз зэрэг нийт 12 орны 100 гаруй тамирчид оролцов.
Тэмцээнд түрүүлсэн баг, тамирчдад Монгол цом, Монгол ноолууран бүтээгдэхүүний дээжээс гардуулж, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилав. Түүнчлэн ирэх жилийн “Хубилай хаан-5” гольфийн нөхөрсөг тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болов.