Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“МОНГОЛ УЛСТАЙ БИЗНЕС ЭРХЛЭХ НЬ” ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛОВ

“МОНГОЛ УЛСТАЙ БИЗНЕС ЭРХЛЭХ НЬ” ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Британийн Худалдааны Танхимаас зохион байгуулсан “Монгол улстай бизнес эрхлэх нь” ээлжит уулзалт семинар 10 дугаар сарын 20-ны өдөр Brown Rudnick компанийн байранд боллоо.

Энэ удаагийн уулзалтанд University College London их сургуулийн дэргэд ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын эдийн засгийн талаарх судалгааны багийн доктор Ребекка Эмпсон, доктор Д.Бум-Очир нар өөрсдийн хэрэгжүүлж буй төслийн талаар болон Монгол Улсын ирэх дөрвөн жилийн эдийн засаг, хөрөнгө оруулагчдад энэ удаагийн сонгуулийн дүн хэрхэн тусах талаар саналаа танилцуулснаас гадна Монгол судлаач Алан Сандерс Монгол Улсад 6 дугаар сард болсон УИХ-ын сонгуулийн дүн, шинэ Засгийн газрын талаар өөрийн санал, бодлоо хуваалцлаа.

doing-business-photo-1

Монгол Улсад уул уурхайн салбарын үйлдвэрлэл Говийн бүс нутагт хэрхэн нөлөөлж байгаа талаар хийсэн Дорноговь, Өмнөговь аймгуудад ажилласан судалгааны талаар Оксфордын их сургуулийн доктор Трой Стернберг танилцууллаа. Тэрээр Монголчууд хэт суурин ахуйд дасч, хүүхдийг бага наснаас сургуульд сургахаар сум, багийн төвд байлгах хэрэгцээг дагаад асран хамгаалахаар малчин айл хөдөө гэрээс гадна сум, аймагт гэр ахуй бэлдэх зэргээр өрхийн төсөвт, хүүхдүүд малын захаас холдоод үе залгамжлах малчин бэлтгэгдэхгүй болж байгааг дурдав.

Түүний дараагаар орчуулгын үйлчилгээ үзүүлэхэд анхаарах зүйлсийн талаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Double Check Translation” компанийн захирал Chris Guinness танилцуулга хийлээ.

doing-businiess-photo-2

Энэ удаагийн уулзалт семинарт Монгол Улсаас “Бизнес мэдээллийн сан” ТББ-ын зохион байгуулсан бизнесийн төлөөлөгчид оролцсон бөгөөд тус байгууллагын захирал н.Сэр-Од Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан хөрөнгө оруулагчдын сонирхол татах зарим төсөл, үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулав.

Ноёдын туурь ХХК, Уран төсөл ХХК, Нүүдэлчин тур ХХК, Бичил глобус групп ХХК зэрэг есөн компанийн төлөөллөөс бүрдсэн энэ удаагийн бизнесийн баг тус семинараас гадна автомат удирдлагатай агаарын тээврийн хэрэгслийн олон улсын үзэсгэлэн, бага хурал http://www.terrapinn.com/exhibition/the-commercial-uav-show/, Лондонгийн хэвлэх дизайны үзэсгэлэн http://thelondonprintdesignfair.co.uk-д оролцохын зэрэгцээ Их Британийн Парламентийн ордон, Английн премиер лигийн CHELSEA vs MANCHESTER UNITED багуудын тоглолтыг үзэж сонирхоод буцлаа.