Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

horvat

Бүгд Найрамдах Хорват Улс Европын Холбооны гишүүн улс болсонтой холбогдуулан Монгол Улс, Европын Холбооны хооронд 2013 онд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протоколд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Х.Даваадорж, Европын Холбоог төлөөлж тус Холбоог тэргүүлж буй Бүгд Найрамдах Словак Улсын Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн, Байнгын төлөөлөгчдийн газруудын Байнгын Хорооны дарга, Элчин сайд П.Яворчик нар Брюссель хотноо 10 сарын 31-ний өдөр гарын үсэг зурав.

Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг өнөөдрийн байдлаар манай улсаас гадна Европын Холбооны гишүүн 24 улс үндэсний парламентаараа соёрхон баталсан бөгөөд уг хэлэлцээрийг байгуулснаас хойш Бүгд Найрамдах Хорват Улс Европын Холбоонд нэгдсэн болохоор тус улстай нэмэлт протокол байгуулах ёстой болсон.

Хэлэлцээрийг Европын Парламентаар энэ ондоо багтааж соёрхон батлуулахаар тус ЭСЯ Европын Парламентын Гадаад бодлогын Байнгын хороотой хамтран холбогдох тогтоолын төсөл дээр ажиллаж байна.