Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЯАМД, АГЕНТЛАГУУДЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ-СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЯАМД, АГЕНТЛАГУУДЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ-СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ

Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлагийн гадаад харилцаа хариуцсан ажилтнуудад гадаад бодлого, үйл ажиллагаа, нэгдсэн зохицуулалт, дэг жаягийн талаар мэдээлэл, зөвлөмж өгөх зорилгоор 10 дугаар сарын 25-ны өдөр ГХЯ-нд сургалт-семинар зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд найман яам, 20 агентлаг, гурван чөлөөт бүсийн ажлын албаны 90 орчим ажилтан оролцлоо.

mpa_9656

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил гадаад харилцааны салбарт тэргүүлэх ач холбогдол өгч буй гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад сурталчилгаа, соёлын харилцаа болон гадаадад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийх ажлыг товч танилцуулав.

mpa_9666

ГХЯ-ны холбогдох газар, нэгжийн удирдлага хариуцсан асуудлаар мэдээлэл хийж, яам, агентлагийн зүгээс анхаарах асуудлын талаар заавар, зөвлөгөө өгч, оролцогчдын сонирхсон асуултанд хариулав.

Тухайлбал БТГ-аас гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт,  “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 01/01 дүгээр зөвлөмж,  Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”, эдгээрийг хэрэгжүүлэхэд яамд, агентлагийн зүгээс анхаарах  асуудлыг танилцуулав.

Цаашид яам, агентлагийн гадаад харилцааны ажилтнуудад зориулсан сургалтыг нэгдсэн байдлаар жил бүр зохион байгуулахаар болов.