Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан Бүх оросын телевиз, радиогийн улсын компанийн \ВГТРК\ харьяа “Россия-24” мэдээллийн сувгийн урилгаар Элчин сайд Б.Дэлгэрмаа ярилцлага өгөв.
Элчин сайд ярилцлагадаа Монгол, Орос Улсын харилцааны өнөөгийн байдал, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо болон бусад эдийн засгийн нэгдлүүдтэй хэрхэн хамтран ажиллаж байгаа тухай, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хөтөлбөр, хоёр улсын соёлын харилцаа түүний дотор аялал жуулчлал хэрхэн хөгжиж байгаа зэрэг олон сэдвийг хөндөв.
“Россия-24” мэдээллийн сувагт гадаадын ДТГ-ын тэргүүнүүд ярилцлага ховорхон өгдөг бөгөөд Монгол Улсын Элчин сайд бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн явдалд тус телевизийнхэн талархал илэрхийлж, түүнтэй ярилцсан тус сувгийн хөтлөгч Юрий Богданов энэ жил хоёр орны түүхэн ой тохиож буй тул энэхүү ярилцлага чухал ач холбогдолтой боллоо хэмээн үзжээ.