Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 10 дугаар сарын 26-ны өдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эд Жэйгерийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны тулгамдаж буй асуудлаар ярилцав.