Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрӨРГӨМЖИТ КОНСУЛ ПЕТЕР СЛАВИКЫГ “НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР ШАГНАСНЫГ ГАРДУУЛЖ ӨГӨВ

ӨРГӨМЖИТ КОНСУЛ ПЕТЕР СЛАВИКЫГ “НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР ШАГНАСНЫГ ГАРДУУЛЖ ӨГӨВ

%d1%85%d1%85%d1%85

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол Улс, Бүгд Найрамдах Словак улс хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсаас БНСлУ-ын Кошице хотод суугаа Өргөмжит консул Петер Славикыг “Найрамдал” медалиар шагнасныг Элчин сайд Д.Зүмбэрэллхам 10 дугаар сарын 25-ны өдөр Прага хотноо гардуулж баяр хүргэлээ.

Өргөмжит консул Петер Славик нь 2011 оноос хойш Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллаж байгаа бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа  эдийн засаг, худалдаа, эрүүл мэнд, боловсролын салбарын уламжлалт харилцааг бэхжүүлэх улмаар харилцан ашигтай хамтран ажиллахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Түүнчлэн Словак улсад оршин суугаа Монгол иргэдийн хамт тус улсад Монгол Улсыг сурталчилах ажлыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлсээр ирсэн болно.