mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧЕХ УЛСАД АЙЛЧЛАВ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧЕХ УЛСАД АЙЛЧЛАВ

img_3692БНЧУ, БНСлУ-ын зарим муж, хоттой ах дүү, найрамдлын харилцаа тогтоох, туршлага судлах зорилгоор Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Сүхбаатар тэргүүтэй Дундговь аймгийн төлөөлөгчид Чех Улсад айлчиллаа.

Айлчлалын хүрээнд Өмнөд Чех мужийн захирагч Иржи Зимола болон мужийн төлөөлөгчдийн хурлын гишүүдтэй уулзалт хийж Өмнөд Чех муж, Дундговь аймгийн хооронд харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэх асуудлаар санал солилцож ярилцсан бөгөөд хамтран ажиллах тодорхой чиглэлүүдийг тогтож ойрын хугацаанд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тогтлоо.

 Түүнчлэн Дундговь аймгийн төлөөлөгчид Монгол Улсаас БНСлУ-ын Кошице хотод суугаа Өргөмжит консул Петер Славиктай уулзалт хийж Мандалговь хот болон Кошице хот хооронд ах дүү, найрамдлын харилцаа тогтоох нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, эрүүл мэндийн салбарын ажилчдын мэргэжлийг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах зэрэг хамтын ажиллагааны нөөц боломжийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцож ярилцлаа.