МОНГОЛ УЛС НҮБ-Д ГИШҮҮНЭЭР ЭЛССЭНИЙ 55 ЖИЛИЙН ОЙ, НҮБ-ЫН ӨДӨР ТЭМДЭГЛЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ
Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад гишүүнээр элссэний 55 жилийн ой, НҮБ-ын Өдөр тэмдэглэх арга хэмжээ болов. Арга хэмжээг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Суурин Зохицуулагч Биата Транкман нар нээж үг хэлэв.
ХӨГЖЛИЙН ТУСЛАМЖИЙН ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛОВ
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-тай хамтран 2017-2021 хэрэгжүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ баримт бичиг-хөтөлбөрийг танилцуулах арга хэмжээ болов. Арга хэмжээг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкман нар үг хэлэв.
МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын ээлжит дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болов. Тус зөвлөлдөх уулзалтад монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, швейцарын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон Далайн асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Еханнес Матиасси тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙД С.ЧЕПУРНОЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Беларусийн харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, эрх зүйн үндсийг бэхжүүлэх, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комисс, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг Минск хотноо зохион байгуулах, Беларусийн талаас дээд, өндөр түвшний төлөөлөгчдийн айлчлалыг хэрэгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ХОЙД АМЕРИК-МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Франк Херберт, мөн тус зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээх чиглэлд Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЭЛЧИН САЙД КЭЙТ ХАРПЕРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-аас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дэргэд суугаа төлөөлөгч, Элчин сайд Кэйт Харперыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих зэрэг чиглэлээр тодорхой санал дэвшүүлж хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, санал солилцов.