ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ш.АБЭТЭЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
Япон Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Ерөнхий сайд нар хамтарсан мэдэгдэл хийв.
САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БЕЛЬГИЙН ВАН ФИЛИПП, ХАТАН МАТИЛЬДА НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Япон Улс руу Төрийн айлчлал хийхээр явах замдаа “Чингис Хаан” Олон Улсын нисэх буудалд түр саатсан Бельгийн Цог Жавхлант Ван Филипп, Хатан Матильда нарт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүндэтгэл үзүүлэв.
САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТЫН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах ТБНД-ын Тэргүүн орлогч хатагтай Сюзан Торнтоныг хүлээн авч уулзлаа. Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, мөн тулгамдсан асуудлын талаар танилцуулахын зэрэгцээ Монгол Улс АНУ-тай явуулж ирсэн харилцаанд өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэв.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЭЛЧИН ЗӨВЛӨХ КИКҮЧИ МИНОРҮ НАР НООТ БИЧИГ СОЛИЛЦОВ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү нар Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг солилцов.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ДАРГА ХАТАГТАЙ КАРИН ХУЛШОФИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн дарга хатагтай Карин Хулшофийг хүлээн авч уулзлаа. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын орчныг бэхжүүлэх зэрэг хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулан, Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг дэмжин ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн санд талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас нийгмийн хамгаалал, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.