Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛС НҮБ-Д ГИШҮҮНЭЭР ЭЛССЭНИЙ 55 ЖИЛИЙН ОЙ, НҮБ-ЫН ӨДӨР ТЭМДЭГЛЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

МОНГОЛ УЛС НҮБ-Д ГИШҮҮНЭЭР ЭЛССЭНИЙ 55 ЖИЛИЙН ОЙ, НҮБ-ЫН ӨДӨР ТЭМДЭГЛЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад гишүүнээр элссэний 55 жилийн ой, НҮБ-ын Өдөр тэмдэглэх арга хэмжээ 10 дугаар сарын 21-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов.

Арга хэмжээг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Суурин Зохицуулагч Биата Транкман нар нээж үг хэлэв.

mpa-photo-2016-8456

mpa-photo-2016-8486

 Монгол-НҮБ-ын 55 жилийн  хамтын ажиллагааны ололт, амжилт улам бүр өргөжин бэхжиж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтанд Монгол Улсаас оруулах хувь нэмэр өсөн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа талууд онцлон тэмдэгдэв.

 Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 101 дэх гишүүнээр элссэн.