Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

mpa-photo-2016-7479

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын ээлжит дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт өнөөдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо болж байна.

Тус зөвлөлдөх уулзалтад монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, швейцарын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон Далайн асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Еханнес Матиасси тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Өмнөх гуравдугаар зөвлөлдөх уулзалтыг 2014 онд ШХУ-ын Берн хотноо зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн болон хэтийн төлөв байдал, хөгжлийн хамтын ажиллагаа, бүс нутгийн тулгамдсан болон бусад сонирхсон асуудлуудаар санал солилцож байна. Мөн бусад салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж байна.