Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“АНХНЫ ЭЛЧИН Ж.ДАВАА ГҮНИЙ НЭРЭМЖИТ” ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН БОЛОВ

“АНХНЫ ЭЛЧИН Ж.ДАВАА ГҮНИЙ НЭРЭМЖИТ” ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН БОЛОВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээний хүрээнд ОХУ-д сурч, амьдарч буй монгол иргэдийн дунд “Анхны Элчин Ж.Даваа гүний нэрэмжит ширээний теннисний тэмцээн”-ийг 10 дугаар 16-ны өдөр зохион байгуулав.

444

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б. Дэлгэрмаа тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, “Элчин Ж.Даваа  нь  хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосныг илтгэх баримт бичиг болох 1921 оны 11  дүгээр сарын 5-ны өдөр Монгол-Зөвлөлт Оросын Найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээнд нарийн бичгийн даргаар оролцож байсан бөгөөд 1922 оны 3 дугаар сараас Зөвлөлт Орос Улсад суух Элчин төлөөлөгчөөр томилогдож байсан хүн билээ. Жил бүр анхны Элчин Ж.Даваа гүний нэрэмжит ширээний теннисний тэмцээнийг зохион байгуулж түүнд хүндэтгэл үзүүлж байхаар ЭСЯ-наас шийдвэрлэсэн” гэж хэлэв.

“Анхны Элчин Ж.Даваа гүний нэрэмжит ширээний теннисний тэмцээн”-д нийт эрэгтэй 27, эмэгтэй 22 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

4444

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Санкт-Петербургийн Улсын их сургуулийн оюутан Э.Ундармаа алтан медаль, Москвагийн Эрчим хүчний их сургуулийн оюутан Б.Мягмаргарав мөнгөн медаль, И.М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуулийн оюутан Э.Сувд-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртэв.

444444

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Тамбовын техникийн улсын их сургуулийн оюутан М.Пүрэвдорж алтан медаль, Москвагийн Эрчим хүчний их сургуулийн оюутан Б.Бямба мөнгөн медаль, Цөмийн судалгааны үндэсний их сургуулийн оюутан Л.Алтан-Очир хүрэл медаль хүртэв.

Монгол, Оросын “Найрамдлын сар” үргэлжилж байна.