Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-аас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дэргэд суугаа төлөөлөгч, Элчин сайд Кэйт Харперыг 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих зэрэг чиглэлээр тодорхой санал дэвшүүлж хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, санал солилцов.
Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдсон бөгөөд 2016-2018 онд гурван жилийн хугацаатай ажиллана.