Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ БАЯР МОСКВАД БОЛЛОО

МОНГОЛЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ БАЯР МОСКВАД БОЛЛОО

gggggggg

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Найрамдлын сар”-ын  цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсын урлагийн мастеруудын концерт болон “Шилмэл загвар” төвийн хувцас загварын үзүүлбэрийг 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Баярын арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа нээж, хэлсэн үгэндээ, “Монгол-Оросын дипломат харилцаанд соёл хүмүүнлэгийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд, соёлын хамтын ажиллагаа нь эрт дээр үеэс улс хоорондын харилцааны чухал хэлбэр байсаар ирсэн бөгөөд соёл иргэншлүүдийн харилцан ойлголцол, үндэстэн хоорондын итгэлцэлд чухал үүрэг гүйцэтгэж, үндэсний соёлыг харилцан баяжуулж, хөгжүүлэхэд түлхэц болдог ач холбогдолтой” болохыг дурдав.

Нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын Соёлын дэд сайд А.В.Журавский оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Баярын концертонд Монгол Улсын БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болдоор ахлуулсан УДБЭТ-ын жүжигчид тэр дундаа төгөлдөр хуурч, МУГЖ Б.Солонго, МУГЖ дуучин Б.Сарантуяа, дуучин МУСТА Ц.Түмэнжаргал, УДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА Б.Эрдэнэтуяа, МУСТА О.Хүрэлбаатар, УАДБЧ-ын морин хуурч Ж.Бөхжаргал, МУСТА Ж.Мандухай нарын бүжигчид зэрэг монголын нэр хүндтэй уран бүтээлчид болон “Шилмэл загвар” төвийн 11 загвар өмсөгч оролцов.

gggg

ggggggggggg

Баярын арга хэмжээний үеэр ЭСЯ-ны санд хадгалагдаж буй 108 монгол морины баримал, дэлхийн соёл урлагийн сангийн ховор нандин үзмэрт зүй ёсоор тооцогдон ОХУ-ын “Эрмитаж” уран зургийн музейн санд хадгалагдаж буй монголын түүхтэй холбоотой үзмэрүүдийн гэрэл зургууд, Чех улсын нэрт археологч Лумир Йислийн Монгол Улсын 1958-1963 оны түүхийг баримтжуулан үлдээсэн гэрэл зургууд болон манай улсын орчин үеийн хөгжлийг харуулсан гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргасныг зочид үзэж, сонирхов.

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аас зохион байгуулсан монголын соёл урлагийн хүндэтгэлийн арга хэмжээг ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүд,  ОХУ-ын ДХЯ-ны дэд сайд, ГХЯ, бусад яамд, агентлаг, байгууллагын төлөөлөл, түүнчлэн гадаад орнуудаас ОХУ-д суугаа ДТГ-ын тэргүүн болон тэдгээрийн төлөөлөл, Москва хотноо ЭСЯ-наас 10 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан монгол оюутнуудын урлагийн наадмын оролцогсод, шагналтнууд зэрэг олон хүн үзэж сонирхов.