Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“ДЭЛХИЙН II ДАЙНЫ ЯПОНЫ ЭСРЭГ ФРОНТ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

“ДЭЛХИЙН II ДАЙНЫ ЯПОНЫ ЭСРЭГ ФРОНТ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

1111111

Дэлхийн II дайны музейнүүдийн Холбооны анхдугаар Их Хурал Москва хотноо 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд боллоо. Хурлын хүрээнд Москвагийн Аугаа Эх орны дайны төв музейд 10 дугаар сарын 12-ны өдөр “Дэлхийн II дайны Японы эсрэг фронт” нэртэй олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв.

Үзэсгэлэнг нээж ОХУ-ын Соёлын яамны Соёлын өвийг хамгаалах газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Ю.Евтюхин, БНХАУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Цзунюань товч үг хэллээ. Тэд дайн дажныг дахин гаргуулахгүй байх, Аугаа Эх орны дайны үнэн бодит түүхийг хойч үе, залуучуудад ойлгуулан таниулахад тус үзэсгэлэнгийн ач холбогдол оршино гэдгийг цохон тэмдэглэв.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд ЭСЯ-ыг төлөөлөн Элчин зөвлөх Ч.Баттөмөр оролцов.