Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Армян Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон Цэрэндаваагийн Баатарбилэгт 10 дугаар сарын 13-ны өдөр ГХЯ-нд экзекватур гардуулан өгөв.
Экзекватур гардуулах үеэр Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Армяны түүхэн найрсаг харилцаа өнө эртнээс эхэлж 1992 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноор үргэлжлэн хөгжиж байгааг дурдаад хоёр талын эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн Өргөмжит консул Ц.Баатарбилэгийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэв.