САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БҮГД НАЙРАМДАХ АЗЕРБАЙЖАН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Латиф Гандиловыг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ УНГАР УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АКОШ МАДАРИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 10 дугаар сарын 3-ны өдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Акош Мадариг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, монгол оюутнуудыг Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамруулж, Унгарын их, дээд сургуулиудад боловсрол эзэмших боломж олгож буйд талархал илэрхийлэв.
САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ РОБЕРТО БЭНЕСИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Роберто Бэнесийг хүлээн авч уулзаж, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017 оноос хэрэгжиж эхлэх “Улс орны хөтөлбөр” буюу “Country programme”-ыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ “ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ” МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЭВ
БНСУ-ын Зүүн Хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны санаачилга-НАПСИ-гийн Засгийн газар хоорондын дээд түвшний гуравдугаар уулзалтанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг оролцож үг хэлэв.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЭЛЧИН САЙД Ж.ГААЛТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ж.Гаалтыг хүлээн авч уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын үед хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.