Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ

ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээний хүрээнд ОХУ-д сурч, амьдарч буй монгол иргэдийн дунд “Элчин сайдын нэрэмжит” сагсан бөмбөгийн тэмцээн 10 дугаар 9-ний өдөр Москвагийн технологийн их сургуульд болов.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б. Дэлгэрмаа тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, “Найрамдлын сарын хүрээнд явуулж буй цуврал арга хэмжээний хоёр дахь нь  “Элчин сайдын нэрэмжит” сагсан бөмбөгийн тэмцээн юм. Цаашид тус тэмцээнийг жил бүр явуулж байх бөгөөд тэргүүн байр эзэлсэн багийг шилжин явах цомоор шагнах болно” гэж хэлэв.

“Элчин сайдын нэрэмжит” сагсан бөмбөгийн тэмцээнд нийт эрэгтэй найм, эмэгтэй найман баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд шагналт гуравдугаар байрт Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны баг, хоёрдугаар байрт “MIX” баг, тэргүүн байрыг “Мөнх Тэнгэр” ТББ-ын “Мөнх Тэнгэр” баг эзэлсэн бол эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд шагналт гуравдугаар байрыг ХАБА-ийн баг, хоёрдугаар байрыг Москвагийн эрчим хүчний их сургуулийн “МЭИ” баг, тэргүүн байр буюу “Элчин сайдын нэрэмжит” шилжин явах цомын эзнээр “Мөнх Тэнгэр” ТББ-ын “Мөнх Тэнгэр” баг тус тус шалгарав.

Тэмцээний төгсгөлд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б. Дэлгэрмаа тэргүүн байрыг эзэлсэн “Мөнх Тэнгэр” ТТБ-ын “Мөнх Тэнгэр” эрэгтэй, эмэгтэй багууд нь энэ оны 10 дугаар сард ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдах Европын Улс орнуудад суралцаж буй Монгол оюутнуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсныг онцлон тэмдэглээд Европын аварга цолыг авах ерөөл дэвшүүлэв.

Монгол, Оросын “Найрамдлын сар” үргэлжилж байна.