Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ

БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотноо 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Эрүүл Мэндийн Үйлчилгээ “Adventure Health Care” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн зохион байгуулагдав.

Олон Улсын энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэнд Монгол улсыг төлөөлж Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн бодлого болон хэрэгжилтийг зохицуулах газрын захирал С.Энхболд, Хавдар Судлалын Үндэсний Төвийн захирал Л.Төмөрбаатар зэрэг эрүүл мэндийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, эм, эрүүл мэндийн аялал жуулчлал эрхэлдэг зарим компанийн удирдах ажилтан 11 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцов.

Тус улсад суугаа Монгол улсын ЭСЯ төлөөлөгчдөд зориулан эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ, эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид нийт 20 гаран компанитай ажил хэргийн уулзалт зохион байгуулсан нь хоёр орны хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарт хөгжүүлэхэд тустай ажил болов.

Уулзалт ярилцлагын явцад Энэтхэгийн эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бэсрэг үзэсгэлэнг Монгол улсад зохион байгуулах, эмч эмнэлгийн ажилтнуудын мэргэшил дадлагыг дээшлүүлэх талаар хамтран ажиллах асуудлаар санал солилцов.