Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛС “BITB” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ

МОНГОЛ УЛС “BITB” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ

БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотноо аялал жуулчлалын олон улсын (Bharat International Tourism Bazar) үзэсгэлэн 10 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд болов.

Олон улсын энэхүү үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж “Mongolian Adventure tour” компани оролцов. “Mongolian Adventure tour” компани олон улсын энэхүү үзэсгэлэнд үйл ажиллагаагаа танилцуулж, Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг сурталилан, монголд аялах, жуулчдаа илгээх сонирхолтой энэтхэгийн аялал жуулчлалын компаниуд, хувь хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, харилцаа тогтоов.

БНЭУ-ын эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтвортой өсөн нэмэгдэхийн хэрээр төлбөрийн чадвар сайтай, жуулчлах сонирхолтой дундаж давхаргынхны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, үүнийгээ дагаад жуулчдад үйлчилдэг аялал жуулчлалын байгууллагуудын үйл ажиллагаа өргөжиж байна. Энэтхэг жуулчдын тоо  2020 онд 20 сая-д хүрэх төлөвтэй байгаа юм.