Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГХЯ-НЫ БАРИЛГА – ТҮҮХЭЭС

ГХЯ-НЫ БАРИЛГА – ТҮҮХЭЭС

umnuh-baishin

Гадаад Явдлын Яам нь МАХН-ын Төв хороо, Засгийн газар байрлаж байсан /одоогийн Улаанбаатар зочид буудал/ 2 давхар модон байшингийн 2-р давхарт албан ажлаа эрхлэн явуулдаг байв.

Тухайн үеийн гадаад харилцааны ажлын онцлог байдлыг харгалзан 1932 оны 07 дугаар сарын 01-нд Улсын 17-р бага хурлаас БНМАУ-ын Ерөнхий сайд нь ГЯЯ-ны сайдын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэхээр шийдвэрлэж, төв аппаратыг цомхтгон аж ахуй, үйлчилгээ, бичиг хэрэг зэргийг Засгийн газартай нийлүүлжээ. Тиймээс 1930 онд зүүн сэлбийн баруун эрэг дээр барьсан Засгийн газрын хоёр давхар байшинд /одоогийн МУБИС/ 1930-1946 оны 11 дүгээр сарыг дуустал ГЯЯ байрлаж байсан бололтой.

 

zochidiin-bair1946 оноос ГЯЯ-ны конторын барилга, хот болон Нүхт, Сонгинод зочдын байр тус бүр нэгийг барих ажил эхэлжээ. Эдгээр байруудаас хотын зочдын байр /одоогийн ХБНГУ-ын ЭСЯ-ны байр/ түрүүлж ашиглалтад орсон тул 1946 оны 12 дугаар сарын эхээр Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны сайд маршал Х.Чойбалсангийн зөвшөөрсөний дагуу ГЯЯ нүүн орж конторлосон байна. /ГЯЯ-ны 1946 оны №273/

1947 оны 10 сард одоогийн ГХЯ-ны байр /төв хэсэг/ ашиглалтад орсоноор дээрхи хотын тусгай байрыг Засгийн газрын шийдвэрээр Төмөр замд, Сонгины тусгай байрыг Маршал Х.Чойбалсангийн сануулсан ёсоор Үйлдвэрчний төв зөвлөлд мэргэжилтний амралт болгон ашиглуулахаар тус тус шилжүүлсэн байна.

ГХЯ-ны яамны барилгыг баригдсан хугацаа, ашиглагдаж байсан зориулалтаар нь төв хэсэг, ажилтны орон сууц мөн өргөтгөл хэмээн 3 хэсэгт хуваадаг.

Ахмад дипломатч Г.Луузангийн бичсэн барилгын түүхийг нэмж баяжуулан бичив.