Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЭЛЧИН САЙД Ж.ГААЛТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЭЛЧИН САЙД Ж.ГААЛТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

mpa_9358

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ж.Гаалтыг хүлээн авч уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд нар Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын үед хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улс АНУ-тай явуулж ирсэн хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд юуны өмнө хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв.

Мөн ирэх онд тохиох Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосоны 30 жилийн ойг хамтран тэмдэглэх бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцов.

Элчин сайд Ж.Гаалт Төрийн нарийн бичгийн даргын хариуцлагатай албанд томилогдсонд Д.Даваасүрэнд баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ Монгол, Америкийн харилцааг хариуцан ажиллаж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн хүч чармайлт тавьж, хувь нэмэр оруулж байсан туршлагатай дипломатчтай хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв.