Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЯАМДЫН ГАДААД ХАРИЛЦАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЯАМДЫН ГАДААД ХАРИЛЦАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

mpa_9332

Монгол Улсын яамд болон Нийслэлийн засаг даргын тамгын газрын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд 10 дугаар сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яаманд уулзалт зохион байгуулав.

Уулзалтын үеэр ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гадаад харилцааны салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх гурван үндсэн бодлого болон гадаад сурталчилгааны хүрээнд тус яамны баримталж буй чиглэл, үйл ажиллагааг танилцуулав.

Талууд тус уулзалтын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, 2016-2020 онд Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон яамдуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн уулзалтын үеэр Монгол бренд кампанит ажлыг санаачилан эхлүүлэх, Монгол Улсыг сурталчлах нэгдсэн цахим мэдээллийн сантай болох, 2020 он хүртэл онцлох олон улсын арга хэмжээнүүдийг тодорхойлох зэрэг тодорхой асуудлуудад шийдэлд хүрэх санал дэвшүүлэв.