САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЯПОН, БНСУ-Д АЙЛЧИЛЛАА
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон, БНСУ-д айлчиллаа. Сайд Ц.Мөнх-Оргил 9 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Япон улсад айлчилж, Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида болон Япон Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Таро Асо-той уулзаж албан ёсны хэлэлцээ хийсэн бол 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийж БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэтэй албан ёсны хэлэлцээ хийв.
ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОНЫ АРДЫН ДИПЛОМАТЫН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Японы Ардын дипломатын нийгэмлэг (FEC)-ийн дэд дарга , Япон-Монголын соёл, эдийн засгийн харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Ито тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ОУУЗУХСНХ-НЫ ЕНБД-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг манай улсад айлчилж байгаа Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (ОУУЗУХСНХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Элхадж Ас Сиг хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцлоо.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН БНПУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Лабэндаг хүлээн авч уулзав.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД СИН ХАЙМИНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзаж, улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр дээд түвшний харилцан айлчлал зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.