Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБЕЛЬГИ УЛСАД МОНГОЛ СУРГУУЛЬ НЭЭГДЭВ

БЕЛЬГИ УЛСАД МОНГОЛ СУРГУУЛЬ НЭЭГДЭВ

tsahim-surguuli-photo

Бельгийн Вант Улсын Антверпен хотноо “Ирээдүй” монгол сургуулийн нээлтийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 1-ний өдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайд Х.Даваадорж оролцож, хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдэд төрөлх хэл, соёл, зан заншлаа өвлүүлэх нь Монгол төрийн чухал бодлого гэдгийг онцлон хэлэв. Түүнчлэн энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд төр засаг анхаарал хандуулж “Дэлхийн монголчууд хөтөлбөр”, “Монгол Улсыг гадаадад сурталчилах хөтөлбөр”-ийг боловсруулсан гэдгийг дурдаад эдгээр хөтөлбөрүүд нь Бельги Улсад амжилттай хэрэгжиж байгаад баяртай  байгаагаа тэмдэглэлээ.

Тэрбээр суугаа болон хавсран суугаа оронд үйл ажиллагаа явуулж байгаа Монголчуудын Холбоо, ТББ болон нийт монголчуудыг энэхүү санаачилгыг дэмжиж хамтран ажиллахыг уриалж, Японы Хүүхдийг ивээх сангийн “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах” төслийн хүрээнд хэвлэгдэн гарсан “Монгол хэл”, ”Математик”-ийн хичээлийн сурах бичгүүдийг “Ирээдүй” монгол сургуулийн захирал Э.Нэргүйд хүлээлгэн өглөө.

“Ирээдүй” монгол сургуульд нийтдээ 18 монгол хүүхэд бүртгүүлээд байгаа бөгөөд уг сургууль нь Бельгийн Вант Улсад үйл ажиллагаа явуулж буй хоёр дахь монгол сургууль юм. “Ирээдүй” сургуулийн удирдлагууд энэ оны 11 дүгээр сард Бельгийн Остенд хотод салбар сургуулиа нээхээр ажиллаж байна.