Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Галбадрах Монгол-Лаосын Засгийн газар хоорондын Хэлэлцээрийн дагуу Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2016-2017 оны хичээлийн жилээс манай их, дээд сургуульд шинээр элсэн суралцах Лаос оюутнуудыг 10 дугаар сарын 3-ны өдөр Элчин сайдын яамандаа хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Лаос оюутнуудад Монгол Улсын тухай, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны тухай товч танилцуулаад тэдэнд сурлагын өндөр амжилт хүсэв. Энэхүү уулзалтанд Лаос оюутнуудын эцэг, эхийн төлөөлөл оролцож хариу талархлын үг хэлэв.