Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ЭРДЭМТДИЙН ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ЭРДЭМТДИЙН ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ГХЯ-нд нээлтээ хийлээ.

Бага хурлыг нээж Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлийн Ерөнхийлөгч Л.Чандра нар үг хэлж, ижил төстэй соёл, шашинтай ард түмний хувьд Монгол, Энэтхэгийн уламжлалт харилцаа өнө эртний түүхтэй, ялангуяа хоёр орны иргэд хоорондын соёлын харилцаа тэртээ 13 дугаар зуунд өрнөж байсныг тус тус цохон тэмдэглэлээ. Түүнчлэн, Мянганы хүмүүн Их эзэн Чингис хааны төрийн болоод цэргийн бодлогыг дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид олон өнцгөөс судлан орчин үеийн олон улсын харилцаанд шинэ өнгө аяс нэмж байгааг онцоллоо.

2016 оны наймдугаар сарын 28. Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон Энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал болж байна. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Өнөөдрийн хуралдаанд Монгол, Энэтхэгийн эрдэмтэд “Чингис хааны сэдэвтэй олон улсад гарсан зоос”, “Чингис хааны болон орчин үеийн Монголын онцлог”, “Орчин үеийн Монголын улс төрийн соёл”, “Чингис хааны өргөл болоод өв уламжлал” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

2016 оны наймдугаар сарын 28. Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон Энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал болж байна. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” үзэсгэлэн Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд хоёр улсын эртний түүхэн харилцаа болон дипломат харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг харуулсан гэрэл зураг, ном товхимолыг гарган харуулснаас гадна Энэтхэгийн уламжлалт гар урлалын бүтээлүүдийг дэлгэн тавьсан байна.