Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг манай улсад айлчилж байгаа Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (ОУУЗУХСНХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Элхадж Ас Сиг өнөөдөр хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Дэд сайд Б.Батцэцэг ОУУЗУХСНХ-ноос Монголд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж, түүний дотор энэ онд 5.400 малчин өрхийн 25.000 хүнд 1.6 тэрбум төгрөгийн тусламж олгосонд талархал илэрхийлэв.
Талууд Монголын улаан загалмайн нийгэмлэг (МУЗН)-ийн бүтэц, үйл ажиллагааг бэхжүүлэх, Гамшгаас хамгаалах хуулийг шинэчлэн боловсруулахад ОУУЗУХСНХ-ны техникийн туслалцааг үргэлжүүлэн авах талаар талууд ярилцав.
Ноён Элхадж Ас Си Улаанбаатар хотод 2016 оны 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд МУЗН-ээс зохион байгуулж буй Олон улсын “Түншлэл” уулзалтанд оролцож байна.