Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАН ГИ МҮНТЭЙ УУЛЗЛАА

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАН ГИ МҮНТЭЙ УУЛЗЛАА

The Secretary-General with H.E. Mr. Elbegdorj Tsakhia, President, Mongolia

Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзлаа.

ЕНБД Бан Ги Мүн уулзалтын эхэнд “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг Монгол Улс соёрхон баталж, Батламж жуух бичгээ гардуулсанд талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх шатандаа орсон тухай болон өнгөрсөн долдугаар сард Монгол Улсад Ази-Европын Дээд хэмжээний уулзалт болж, ач холбогдол бүхий Даргын мэдэгдэл, Улаанбаатарын тунхаглал баталсан тухай дурдав.

Монгол Улс нь Мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсэн орон тул энэ туршлага дээрээ үндэслэж тогтвортой хөгжлийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж чадна хэмээн итгэж буйг ЕНБД Бан Ги Мүн илэрхийллээ. Тэрээр мөн Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг улам бүр өргөжүүлэхээр зорьж буй Монгол Улсын санаачилгыг НҮБ-аас ихэд сайшаадаг гээд Монгол Улсыг бүс нутгийн аюулгүй байдалд онцгой үүрэг гүйцэтгэж чадна хэмээн үздэг гэдгээ онцлон тэмдэглэв.