Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

 

mpa_8160Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад хэргийн тэргүүн дэд сайд асан С.Кихара тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён С.Кихара Гадаад харилцааны дэд сайдыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, хоёр улсын  найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид эдийн засгийн агуулгаар өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллахаа хэлэв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ноён С.Кихараг энэ оны 6 дугаар сард хүчин төгөлдөр болсон Монгол-Японы “Эдийн Засгийн Түншлэлийн хэлэлцээр”-т японы талыг ахлан оролцож, хоёр улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан явдалд гүн талархал илэрхийлж, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй хоёр улсын харилцааны тухай болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.