Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДАА, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ОРЛОГЧ САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДАА, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ОРЛОГЧ САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

mpa_8149

БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, эрчим хүчний яамны орлогч сайд Ким Хаг Дү тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв.

Төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хүлээн авч уулзаж, Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хамтарсан судалгаа эхлүүлэх болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.