Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙГ МОНГОЛ УЛС СОЁРХОН БАТАЛСАН БАТЛАМЖ ЖУУХЫГ НҮБ-ЫН ЕНБД-Д ГАРДУУЛАВ

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙГ МОНГОЛ УЛС СОЁРХОН БАТАЛСАН БАТЛАМЖ ЖУУХЫГ НҮБ-ЫН ЕНБД-Д ГАРДУУЛАВ

img_6589

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн санаачлан зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний арга хэмжээнд оролцож Монгол улс уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг гардуулан өгөв. Уг арга хэмжээний үеэр 31 орон батламж бичгээ гардуулан өгснөөр 60 орон гэрээнд нэгдэн орж тэдгээрийн нийт хүлэмжийн хийн ялгарал 47,5%-д хүрсэн нь уг гэрээ 2016 онд багтан хүчин төгөлдөр болох найдлага төрүүлсэн чухал арга хэмжээ болов.

Парисын хэлэлцээр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2 хэмээс хэтрүүлэхгүй байж улмаар 1,5 хэмд хязгаарлах амлалтыг дэвшүүлсэн түүхэн ач холбогдолтой олон улсын хэмжээний баримт бичиг юм.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн манай оронд үзүүлж буй нөлөө, уг хэлэлцээрийг ач холбогдлын талаар уг арга хэмжээнд зориулан бэлтгэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн товч видео мэндчилгээг арга хэмжээний үеэр үзүүлэв.