Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Импортын барааны гарал үүслийн дүрэм шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 101 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж уг дүрмийг хэрэгжүүлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дахин хойшлуулсан.
Тогтоолд өөрчлөлт оруулснаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон уг “дүрэм”-д өөрчлөлт оруулах замаар ДХБ-ын дүрэм журам, олон улсын гаалийн байгууллагаас гаргасан зөвлөмжид нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, худалдаа эрхлэгчдэд тулгарч байгаа хүндрэлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.