Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ “ХОККАЙДО-МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГ ДЭМЖИХ НИЙГЭМЛЭГ”-ИЙН ТЭРГҮҮН Ц.ТАКЭБЭГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ “ХОККАЙДО-МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГ ДЭМЖИХ НИЙГЭМЛЭГ”-ИЙН ТЭРГҮҮН Ц.ТАКЭБЭГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

mpa-photo-2016-3982

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Такэбэ тэргүүтэй тус нийгэмлэгийн төлөөлөгчдийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Ц.Такэбэ Гадаад харилцааны дэд сайдыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Монгол Японы харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ хэлэв.

Дэд сайд Б.Батцэцэг Японы нэрт улс төрч Ц.Такэбэд Монгол, Япон хоёр улсын харилцааг хөгжүүлэх үйл хэрэгт олон жилийн турш үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэнд талархал илэрхийлж, хамтран зохион байгуулж байгаа “Монгол-Хоккайдогийн бизнес форум”-ын үйл ажиллагааг цаг үеэ олсон, өндөр ач холбогдолтой арга хэмжээ хэмээн үнэлж байгаагаа илэрхийлэв.