Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрТОРОНТОГИЙН ОЛОН УЛСЫН КИНО ФЕСТИВАЛЬД БҮРГЭДЧИН ОХИН Н.АЙШОЛПАН ОРОЛЦОВ

ТОРОНТОГИЙН ОЛОН УЛСЫН КИНО ФЕСТИВАЛЬД БҮРГЭДЧИН ОХИН Н.АЙШОЛПАН ОРОЛЦОВ

2

Торонтогийн олон улсын кино урлагийн фестивалийн хүүхдийн киноны төрөлд “The Eagle Huntress”, “The Day My Father Became a Bush”, “Miss Impossible”, “My Life as a Courgette” хэмээх кинонуудыг үзүүлж байна.

“The Eagle Huntress” баримтат киноны гол дүр болох Н.Айшолпан охин эцэг, эхийн хамт Канад Улсад очиж 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр киноны нээлтэнд оролцов. Киноны нээлтэнд Монгол Улсаас Канад Улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөл оролцож Н.Айшолпан охин болон түүний эцэг эхэд баяр хүргэв.

Мөн Н.Айшолпан охин болон түүний аав ээжийг Холливудын алдарт жүжигчин Оскар-ийн шагналт Леонардо Ди Каприогийн ээж үдийн зоогонд урьжээ.