Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭРЭЭН ДЭХ КОНСУЛЫН ГАЗАР “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЭРЭЭН ДЭХ КОНСУЛЫН ГАЗАР “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАВ

БНХАУ-ын Эрээн хотод Консулын газар байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд тус газраас иргэдэд чиглэсэн тодорхой ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг БНХАУ-ын Эрээн хотын авто замын боомтод 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан байна.

2

4

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр тус Консулын газрын ажилтнууд нийт 300 гаруй монгол иргэдэд БНХАУ-ын хил, гааль, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн талаар санамж, зөвлөгөө бүхий гарын авлага тарааж, 50 гаруй иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, 10 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч, Эрээн боомтоор хил нэвтэрч буй өөрийн орны иргэдэд консулын үйлчилгээ үзүүлжээ.

6

1

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод суугаа Консулын газар нь 1996 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын салбар нэртэйгээр анхлан байгуулагдаж, улмаар Хөх хот дахь Ерөнхий консулын газрын Эрээн дэх салбарыг 2007 оны 4 дүгээр сард Консулын газар болгож статусыг нь дээшлүүлснээр бие даасан Дипломат төлөөлөгчийн газар болсон түүхтэй.