Вена хотын Дэлхийн музей, Австрийн Урлагийн түүхийн музей, Монгол Улсын Их сургууль, МУШУТИС, Хархорин музей, Богд хааны музей хамтран Австрийн Шинжлэх ухааны Академи, монгол судлаач Др. Катерина Лангийн удирдлага доор “Nomadic Artefacts” үзэсгэлэнг 2016 оны 9 дүгээр сарын 13-наас 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Вена хотноо зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэнд Вена хотын Дэлхийн музейд хадгалагдаж буй Австрийн судлаач Ханс Ледерийн 1843-1921 оны хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсгээр судлагаа хийх үеэрээ цуглуулсан тухайн монголчуудын эдэлж хэрэглэж байсан ахуйн болон шашны эд өлгийн зүйлс болон тэдний ахуй амьдралыг харуулсан гэрэл зургийг олон нийтэд толилуулж байгаа юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Элчин сайд Г.Батжаргал, Венийн Дэлхийн музейн захирал Др.Стивен Энгелсманн, Австрийн Шинжлэх ухаан, технологийн сангийн тэргүүн Др. Михаел Штамфер, Төслийн удирдагч Др.Катерина Ланг болон Б.Цэцэнцолмон нар оролцож, нээлтийн үг хэлэв.
Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд австрийн зохиолчид өөрсдийн уран бүтээлээсээ танилцуулахаас гадна Эрдэнэ-Зуу хийдийн Хамба лам Баасансүрэн лекц унших юм.