Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүрсоёлын элчМОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧИД “НОРДАРТ 2016” ОЛОН УЛСЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧИД “НОРДАРТ 2016” ОЛОН УЛСЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

curators-o-oyuntuya-inga-aru-chief-curator-wolfgang-gramm  ХБНГУ-д жил бүр зохиогддог “НордАрт 2016” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улсаас “Уламжлал ба Орчин үе” сэдэвтэй павильон гаргаж, 17 уран бүтээлчийн 50 гаруй бүтээлийг танилцуулав.

Монгол улс энэхүү нэр хүндтэй үзэсгэлэнд хоёр дахь жилдээ оролцож буй бөгөөд Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа тэргүүтэй “Arts & Media Project Management & Consulting”-ийн мэргэжлийн баг ГХЯ, БСШУСЯ, Берлин дэх ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.host-ahlmann-artist-a-ochirbold

“НордАрт 2016” үзэсгэлэн нь ХБНГУ-ын Бюделсдорф  хотноо 2016 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл явагдах ба 109 орны 4,500 уран бүтээлчид уран бүтээлээ ирүүлсэнээс 55 орны 250 уран бүтээлчдийн бүтээлийг сонгон шалгаруулж үзэсгэлэнд оролцуулж байна. mp3_nordart2016_mongolianpavilion_artworks-l-ganboldlkh-amarsanaa-bazo