Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“МОНГОЛ УЛС 1957-1963. ЛУМИР ЙИСЛЫН ТҮҮХЭН ГЭРЭЛ ЗУРГУУД” ҮЗЭСГЭЛЭН ГАРАВ

“МОНГОЛ УЛС 1957-1963. ЛУМИР ЙИСЛЫН ТҮҮХЭН ГЭРЭЛ ЗУРГУУД” ҮЗЭСГЭЛЭН ГАРАВ

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд “Монгол Улс 1957-1963. Лумир Йислын түүхэн гэрэл зургууд” үзэсгэлэнг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Бүгд Найрамдах Чех Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны ивээл дор ОХУ-ын Дорно дахины музейтэй хамтран Москва хотод зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд Чехословакийн нэрт археологич Монгол, Төвд, Япон урлаг, Монгол, Орхоны Түрэгүүдийн түүх судлаач Лумир Йисл Монгол, Чехословакийн хамтарсан 1957, 1958, 1963 оны экспедицид Чехословакийн ШУА-ийн багийн ахлагчаар ажиллах хугацаандаа Монгол Улсын 1957-1963 оны нийгмийн амьдралын үйл явдал, улиран одсон түүхэн цаг үеийг баримтжуулан үлдээсэн хар цагаан, өнгөт 70 гаруй гэрэл зургийг дэлгэн харуулснаас гадна Дорно дахины музейн сангийн Монгол Улстай холбоотой үзмэрүүдээс мөн үзэгчдэд толилуулж байгаа юм.

Үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ирсэн зочдод ЭСЯ-ны ажилтнууд болон Москва хотын их, дээд сургуульд суралцагч оюутнуудын төлөөлөл монгол дуу, бүжиг, морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлэв. Зочид Монгол Улсын ЭСЯ-аас тус музейн нутаг дэвсгэрт барьсан монгол гэрийг мөн үзэж сонирхов.

Судлаач, археологич Лумир Йислын гэрэл зургууд нь түүний  гэр бүлийн архивт хадгалагдаж байсан бөгөөд манай улсад анх удаа 2014 онд “Монголын 108 төрх” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд, “1957-1963 оны Улаанбаатар: Лумир Йислын өчиг” үзэсгэлэн 2015 онд Улаанбаатар хотын музейд тус тус зохион байгуулагдсан юм.

1111