Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохСАЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ФАН ДАН ДУОНГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ФАН ДАН ДУОНГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фан Дан Дуонгийн хүсэлтээр түүнийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр тал Монгол, Вьетнамын харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр ярилцав. Вьетнам Улсад монголын мах, махан бүтээгдэхүүн, Монгол Улсад вьетнамын эмийн ургамлын бүтээгдэхүүн, кофе, цагаан будаа нийлүүлэх боломж байгааг Элчин сайд тэмдэглэв.

Энэ оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Монгол, Вьетнамын ЗГХК-ийн 16 дугаар хуралдааны бэлтгэлийг хоёр тал сайтар хангаж ажиллахаар тогтов.

mpa_6517